top of page
web-0257_edited.jpg

Аз жаргалтайгаар хүссэн жиндээ хүрэх хөтөлбөр

Ямар ч хоолны дэглэм барихгүй бас эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүйгээр хүссэн жиндээ хүрцгээе

40-өөс дээш насанд жин хасах амаргүй. Дааврын олон өөрчлөлтөөс болоод бодисын солилцоо удааширч, хэчнээн хатуу хоолны дэглэм барьсан ч, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийсэн ч олигтой ахиц гардаггүй. Харин ч эсрэгээрээ бидний бие, сэтгэл санааг туйлдуулж, ядраадаг. 40-өөс дээш насны бүсгүйчүүддээ өөрийн бодол ухамсар, амьдралын хэв маягтайгаа ажиллаж, аз жаргалтайгаар хүссэн жиндээ хүрэх хөтөлбөрөө танилцуулж байна. 

Намайг Цогтын Мөнхжин гэдэг, эрүүл амьдралын хэв маяг, жин хяналтын көүч ажлыг эхлүүлээд 40-өөс дээш насны бүсгүйчүүддээ эрүүл, гоо сайхныг бүтээхэд нь тусалж байна. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь бүсгүйчүүдийнхээ бодол сэтгэлгээ, амьдралын хэв маягтай нь ажиллах замаар бодит өөрчлөлтийг бий болгох юм.

Жин хасах олон төрлийн марафон, хоолны дэглэм, дасгалын хөтөлбөрүүд байдаг ч богино хугацаанд жин хассан юм шиг боловч эргээд огцом таргалахад хүргэдэг. Учир нь ийм богино хугацааны хөтөлбөрүүд бие организм, бодисын солилцоог хүчтэй цочроож, нөхөж баршгүй эрсдэлд хүргэх нь ч бий. Иймд аливаа асуудлын уг үндэс сууриас өөрчлөлтийг хийж, ахин хэзээ ч жин нэмэхгүй байх тийм амьдралын хэв маягийг өөрийн болгох хэрэгтэй.

Олон жил дадчихсан буруу зуршил, амьдралын буруу хэв маягийг ганцхан өдөрт өөрчлөх боломжгүй. Мэргэжлийн көүчтэй алхам алхмаар энэхүү өөрчлөлтийг хийснээр та насан туршийн эрүүл мэнд, гоо сайхныг олж авах боломжтой.

  • Facebook
  • Instagram

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Зөвхөн танд зориулагдсан хөтөлбөр: Таны биеийн онцлог, амьдралын хэв маягт нийцсэн өөрчлөлтийн хөтөлбөр

  • Ухамсарт жингийн хяналт: Өөрийн оюун санаа, ухамсартай ажиллахын гайхамшгийг нээн илрүүлнэ. Сэтгэлзүйн төлөв байдалтай ажиллах замаар жингээ хянах, хоолтой эрүүл харилцааг бий болгоно.

  • Көүчинг: Ганцаарчилсан көүчинг хийж, дэмжлэг үзүүлнэ.

 

Хөтөлбөрийн онцлог:

Онлайн хичээл: 12 удаагийн онлайн сургалт нь аз жаргалтайгаар хүссэн жиндээ хүрэхэд шаардлагатай мэдлэг, ойлголт, сэтгэлгээг суулгахад туслах болно.

Ухамсартай хооллох техник: Хоол хүнсээ ухамсартайгаар сонгож, таныг хойш чангаадаг сэтгэл хөдлөлийн ямар ч үеийг даван гарахад тусалж, эрүүл хооллоход тань тусална.

Амьдралын хэв маягийн өөрчлөлт: Одоо байгаа дадал, амьдралын хэв маягт дүн шинжилгээ хийж, эрүүл дадлуудыг бий болгох практик зөвлөмж.

Хувийн хөгжил: Жингээ хянахад шаардлагатай сэтгэлзүйн ойлголтуудтай танилцаж, өөрийн эерэг дүрийг бүтээнэ.

 

Хөтөлбөрт бүртгүүлэх

Та Голомт банк 1170001162 Ц.Мөнхжин дансанд сургалтын төлбөр болох 500.000₮ шилжүүлж, төлбөрийн баримтаа миний фэйсбүүк хуудсанд ирүүлснээр бүртгэл баталгаажина.

Хүссэн жиндээ элдэв хоолны дэглэм, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийлгүйгээр хүрэх хөтөлбөртөө яг одоо бүртгүүлээрэй. Насан туршийн эрүүл мэнд, гоо сайхныг бүтээхэд тань тусалъя.

bottom of page