top of page

Шинэ жилээс өмнө турж амжих уу?

Шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Гоёмсог даашинз өмсөх үдэшлэгийн урилганууд ар араасаа ирж, бүсгүйчүүд маань хэрхэн сайхан харагдах вэ гэж санаагаа чилээдэг. Энэ үед бидний санааг хамгийн ихээр зовоодог зүйл бол гэдэсний өөх, илүүдэл жин. Баяр болоход ердөө нэг сарын хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд жин хасах, ядаж л даашинзандаа хэвийн сайхан харагдах арга бий болов уу?


Юуны өмнө 5, 10, 15 кг хасах огцом гэнэтийн шийдвэр битгий гаргаарай. Зорилго маань бодитой байх хэрэгтэй. Бас эрүүл мэндэд маань эрсдэл учруулахааргүй, аюулгүй арга байх ёстой. Энэ үед янз бүрийн эм бэлдмэл, тураах цайны борлуулалт эрс нэмэгддэг гэвэл та итгэх үү? Харамсалтай нь тийм. 100% ургамлын гаралтай гэсэн нэртэй бодисын солилцоо, дааварт сөргөөр нөлөөлөх олон эм бэлдмэл байдаг учир ийм зүйлсээс зайлсхийгээрэй.


Үүний оронд биеийн галбираа тодотгох эсгүүр сайтай гоёмсог даашинзны эрэлд гарсан нь илүү зөв сонголт болох юм. Мөн арьс таны гоо сайхны хамгийн чухал үзүүлэлт болно. Гоёлын будалтыг эрүүл чийглэг арьсан дээр хийж байж гоо үзэсгэлэн илүү тодордог. Иймд өдөр бүр арьсаа чийгшүүлж, ус сайн уух хэрэгтэй.


Шинэ жилийн өмнө жин хасах биш, насан туршийн эрүүл амьдралын хэв маягийг бүтээх хэтийн зорилгоо эхлүүлбэл ямар вэ?


Жимс, хүнсний ногоо, уураг, үр тариагаар баялаг тэнцвэртэй хооллолтын хэв маягийг туршиж, яавал насан туршдаа эрүүл амттай хоол иддэг болох вэ гэж эрэл хайгуул хийвэл ямар вэ?


Үүнээс гадна өдөр болгон хэрэгжүүлж болох 15-20 минутын сонирхолтой дасгал хөдөлгөөнийг хайж олох уу? Алхалт байсан ч болно. Гэх мэтчилэн амьдралын хэв маяг дээрээ бага багаар өөрчлөлтийг эхлүүлээд үзье. Сарын дотор үлэмж их өөрчлөлт гарахгүй ч сонирхолтой, аз жаргалтайгаар 1-2 кг өөх хасч чадна.


Ийм жижиг, эерэг өөрчлөлтүүд нь цаг хугацааны явцад тогтвортой өөрчлөлтийг бий болгодог. Зөвхөн жин хасагдаад зогсохгүй эрч хүч нэмэгдэж, сэтгэл санааны байдал сайжирч, сайн унтах гэх мэт амьдралын чанар эрс нэмэгддэг.


Эцэст нь хэлэхэд, нэг сарын хугацаа нь олон кг хасахад хангалтгүй ч эрүүл амьдралын хэв маягийг бүтээх эхлэл болж чадна. Бодит зорилго тавьж, тогтвортой зөв дадалтай болж, жингээ хасах зорилгодоо мэдэгдэхүйц дэвшил гаргаж чадна.


Та бүхнийг ямар ч хоолны дэглэм барихгүй бас эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүйгээр "Аз жаргалтайгаар хүссэн жиндээ хүрэх 3 сарын хөтөлбөр"-төө урьж байна.


Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

4 views0 comments

Comments


bottom of page